Thursday, November 17, 2016

Цэцэг худалдаж авахдаа анхаарах зүйлс



Албан тасалгаа болон гэртээ зориулж цэцэг худалдан авахаар шийдсэн бол та дараах зөвлөгөөг дагаарай. Учир нь цэцэг арчилж ургуулна гэдэг нь багагүй хүч хөдөлмөр, анхаарал шаарддаг аж.

1. Хүмүүсийн цэцэг худалдан авахдаа гаргадаг нийтлэг алдаа бол хэн нэгэнтэй зөвлөлгүйгээр ганцаараа шийд гарган цэцгийн дэлгүүрт очоод шууд худалдан авалт хийдэг явдал юм.

2. Цэцэг сонгох эхний сонголт бол гэрт маань цэцэг тавих зай хир билээ гэдэгээс эхэлнэ. Дараачийн алхам бол байнга гэрэлтэй байх газар цонхны тавцан дээр тавих эсвэл таазнаас дүүжлэх үү гэдгийг бодолцох хэрэгтэй. Тасалгааны цэцэг нь таны гэрт чимэглэл болохоос гадна таны ая тухыг алдагдуулахгүй байхыг тооцох хэрэгтэй болов уу. Жишээ нь танай гэр бүл 4 гишүүнтэй гал тогооны ширээ тойроод 4 сандал тавиад хоол идэх гэтэл ширээний голд цэцэг тавьсан байвал таньд ямар санагдах вэ?

3. Тасалгааны цэцгийг ерөнхийд нь гурав хуваадаг. Гэрэл их шаарддаг, багавтар шаарддаг огт гэрлийн шаардлаггүй гэж хуваадаг. Гэрэл их шаарддаг ургамал гэрлийг ихээр шаардахаас гадна өндөр хэмийн дулааныг бас шаарддаг тул нөгөө хоёроосоо илүү их зардал шаарддаг байна.

4. Өндөр үнэтэй цэцэг их арчилгаа шаарддаг тул таньд энэ бүхнийг амжуулах цаг зав гарах үгүйг сайн тооцоорой. Хэрвээ таны өндөр үнээр авсан цэцэг тань арчилгаа муу хийснээс үхвэл та алдагдалд орно гэдэгийг анхаараарай.

5. Гэрийхээ өрөөний цонхны байрлалыг сайн мэдэж авах нь чухал.таны бүх өрөөний цонх урд болон зүүн зүг рүү харсан бол нарны гэрэл дээд болон дунд түвшинд тусна. Баруун тийшээ харсан цонхтой бол нарны гэрэл дунд зэргийн түвшинд тусдаг бол хойд зүг рүү харсан цонх хамгийн гэрэл багатай байдаг.

6. Та одоо цэцэгээ хаана байрлуулах ямар цэцэг авахаа сонгосон бол дэлгүүр явцгаая. Цэцгийн дэлгүүрүүд цэцгийн саван дээр тухайн цэцэгийн нэр, хөрсний бүтэц, усалгаа, арчилгаа гэх мэт мэдээллийг саван дээр наасан байдаг. Үүнийг анхааралтай унших хэрэгтэй.

7. Цэцэг худалдан авахдаа худалдагчаас асууж авсанаас цэцэг сайн мэддэг хүн дагуулж явсан нь дээр. Учир нь цэцэг худалдаж буй хүн нэгдүгээрт бараагаа зарахын тулд танд юу гэж ч хэлж магадгүй хоёрдугаарт худалдагч нарын ихэнх нь цэцэг сайн мэддэггүй цагаар ажилладаг оюутанууд байдагийг бүү март.

8. Цэцэг сонгохдоо өтгөн саглагар өндөр ургасан цэцэг сонгосоноос залуу шинэхэн эрүүл шилбэ навчтай цэцэг сонгох нь дээр. Залуу ургамал илүү олон жил танайхыг чимэх болно.

9. Хэрвээ таны худалдан авсан цэцэгний сав жижиг санагдвал гэртээ авчирсаны дараа савыг томруулан хөрсийг солих хэрэгтэй. Таньд сануулахад авчирсан дороо цэцэгийг шилжүүлэн суулгаж болохгүй. Дор хаяхад 7 хонуулж байж солих хэрэгтэйг бүү мартаарай. Учир нь тухайн орчиндоо цэцэг дасах хугацааг хүлээх хэрэгтэй.

10. Худалдан авсан цэцэгнийхээ навчийг чийгтэй зөөлөн материалаар арчиж навчин дээр хуралдсан тоос шороог цэвэрлээрэй. Унжиж хазайсан жижиг навчнуудыг модоор тулгуур хийж уяаарай. Ингэх нь өөрөө бие даан ургах хүртэл хэрэгтэй. Бананы хальсаар навчийг цэвэрлэхэд их тохиромжтой байдаг.

11. Хүмүүс цэцгийг дэлгүүрээс цэцэг худалдан авахдаа цэцэг нь дэлгэрсэн цэцгийг илүү их авдаг. Энэ буруу юм гэртээ авчирсаны дараа хэсэг хугацааны дараа дэлгэрсэн цэцгүүд нь байгалийн жамаар унадаг. Тэгмэгц хүмүүс бүх цэцэг нь уначихлаа гэж сэтгэлээр унадаг. Тийм учраас цэцэг авахдаа бундуй үүссэн цэцэг сонгож авах нь тохиромжтой. Таны гэрт ирсэний дараа цэцэглэх болно.

12. Цэцэг авахдаа навчны доод талыг сайн ажиглах хэрэгтэй учир нь хортон шавьж навчны судал даган голдуу амьдардаг. Мөн хөрсний өнгөн хэсэг цагаарсан эсэх, хөрс савнаасаа хөндиирсөн эсэхийг сайн шалгаж үзээрэй.
                                                                                                                               эх сурвалж: gogo.mn

Өвлийн улиралд цэцэг арчлах тухай




Тасалгааны цэцэг болон ургамал нь өсөлт ба тайван үе гэсэн хоёр үетэй ургадаг байна. Жилийн дөрвөн улиралд цэцэг өөр өөр арчилгаа шаарддаг аж.
Цэцэг болон ургамал сонирхогчид ургамлыг тайван байгаа үед нь усалж, арчлах хэрэгтэй талаар мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь энэ үе нь голдуу намар, өвөл тохиолддог болохоор бордоо хэрэглэх нь хортой байдаг аж. Өвөл тайван байдалд ордог цэцгийг 3-9 cap дуустал, эвөл цэцэглэдэг, угсраа кактус, цикламен зэрэг цэцгийг наймдугаар сарын сүүл, есдүгээр сараас эхлэн борддог байна. Ингээд өвлийн улиралд тасалгааны цэцэг, ургамлыг хэрхэн арчлах аргачлалаас хүргэж байна. Цэцэг болон ургамлыг цэвэр, тоосгүй байлгах нь зүйтэй. Долоо хоногт 1-2 удаа тогтмол усалж, хатсан навчийг түүж байгаарай. Зуны улиралд наран талын цонхны тавцан дээрх цэцгийг хэт халахаас хамгаалж сүүдрэвч хийж өгдөг бол өвөл ингэх хэрэггүй.

Усалгаа

Цэцгийг ургуулахад зөв усалгаа маш чухал. Жижиг цорготой шүршүүрээр ургамлын навчинд ус хүргэхгүйгээр болгоомжтой шүршиж, цас борооны усыг бүлээсгэж цэцгээ усалбал цэцгийг хурдан ургахад сайн нөлөөлдөг байна.
Хүйтэн ус нь цэцгийн хөрсийг ургуулахгүй муутгадаг тул аль болох тасалгааны температураас 1-2 хэмийн дулаан усаар усалж, хавар, намрын цагт цэцгээ өглөө услах хэрэгтэй. Крантны усаар цэцэг услахдаа усаа саванд хийж хонуулаад дээр нь буцалсан ус хийвэл тохиромжтой. Цэцгийнхээ өнгөн давхарга хатаж эхлэх үед нь хоёр хоногийн зайтайгаар хөрс шороог дэвттэл, ёроолд нь ус тунатал ихээр услах нь сайн байдаг байна.

Цэцгийн бордоо тэжээл

Тасалгааны ургамлын ургах хөрс бага тул амархан мууддаг. Иймд байнгын бордоо тэжээл шаарддаг ч хэмжээнээс хэтэрсэн тэжээл цэцэг ургамалд хортой нөлөө үзүүлнэ.
Бордоог усалсны дараа 40-50 минут болоод хоёр долоо хоногт нэг удаа бордох нь тохиромжтой. Өндөгний нунтагласан хальсыг дэвтээсэн ус тасалгааны ургамалд сайн тэжээл болдог. Мөн мах угаасан ус сайн тэжээл болдог. Өвөл цэцгийг бордож болохгүй. Харин өвөл цэцэглэдэг цэцгийг бордож болдог байна.

Цэцэг үржүүлэн тарих

Цэцгийг олон аргаар үржүүлэн тарьж болдог.

Мөчрөөр үрслэх:

4-5 үеийн доогуур ишнээс нь тайрч усанд хийнэ. Уг мөчрийн 1/3 нь усанд байх хэрэгтэй. Усны хатуулгийг арилгахын тулд усыг нэг өдөр сойно. Тиймээс үндэслүүлж байгаа цэцгийнхээ усыг өдөр бүр солих шаардлагагүй. Бага багаар ус нэмж болно. Энэ ургамлаа гэрэлтэй буюу дулаан газар байлгавал 34 долоо хоногийн дараа иш нь бүдүүрч ирээд үндэс нь гарч эхэлдэг. Энэ үед нь шороонд суулгаарай.
Навчаар ургуулдаг ургамлаас нэлээд дэлгэрсэн нь узумбурын нил ягаан цэцэг глоксини, бугони, иримуд юм. Боловсорч гүйцсэн навчийг 34 см урт иштэй тайрч усанд хийж, дээгүүр нь юмаар бүрж орхино. Уг цэцгийг салхилхуулж усыг нэмбэл сайн. Үндэслээд хоёр см болмогц шороонд суулгана.

Цэцгийн ишнээс 3-8 см урттайгаар хайчилж аваад доод хэсэгт нь байгаа навчийг авч хаяна. Харин дээд тальш том навчийгхагас болгон хайчлах нь уурших талбайг бага болгоно. Төмөр буюу хувацар сав авч ёроолд нь хэд хэдэн нүх гаргаад жижиг чулуу буюу модны нүүрс дэвсээд дээр нь чийглэг зөөлөн хөрс нэмээд үндэслүүлэх гэж буй мөчрөө суулган элсээр бүрхэж услаарай.Ингээд шинэ суулгасан ишээ шилээр хөмөрч хаагаад гэрэлтэй дулаан газар тавиад хааяа усална. Хэрэв шинэ навч гарах юм бол цэцэг ургаж эхлэхийн тэмдэг. Гэрийн нөхцөлд ургуулсан цэцэг илүү тэвчээртэй өвдөх нь бага байдаг. Элбэг тохиолддог өвчин түгээгч нь жижиг наадмал хорхой болох ногооны бөөс. Энэ бөөс нь ургалтын шим шүүсийг сорсноор навч мушгирч, хатаж, нахиа нь махийж тахийдаг. Энэ бөөс нь халуухан, гандуухан зун ихээхэн үржиж 15 үе хүртлээ өсдөг. Гэрийн нөхцөлд сармисны ханд, сонгины ханд, тахианы чанамал, савантай усаар хорхойтсон ургамлыг угааж шүрших буюу арчиж цэвэрлэдэг.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин.

Цэцэг тарих тухай



Аз жаргал бэлгэддэг тасалгааны 10 цэцэг

Ингээд та бүхэндээ айл гэрт аз жаргал авчирдаг тасалгааны 10 цэцгийг танилцуулья.
1. Нөмөргөнө 
нөмөргөнө зурган илэрцүүд
Эмэгтэйчүүдийн цэцэг хэмээн хүмүүсийн дунд алдаршсан байдаг. Түүнийг ургуулахад хэцүү биш. Хамгийн гол нь өдөр бүр шүршиж бас хавар бүр шилжүүлэн суулгалт хийх хэрэгтэй байдаг. Энэ цэцэг нь юунд хэрэгтэй вэ гэвэл
– Гэрлэж амжаагүй бүсгүйчүүд ханьтай болход туслан;
– Хүүхэдтэй болж амжаагүй залуу хосуудад үрийн заяаг дууддаг;
– Энэ цэцэг ургаж байгаа айлд хайр ба ойлголцол оршиж байдаг.
2. Нил цэцэг 
 нил цэцэг зурган илэрцүүд
Нил цэцэг нь гэрэл их шаарддаг цэцэг юм. Энэ нь мөнхийн хайрын бэлэгдэл бөгөөд гэр бүлийг хэрүүлгүй тайван амгалан амьдрахад тусалдаг.
3. Хятад сарнай
 хятад сарнай зурган илэрцүүд
Хятад сарнай гэрт байхад хайр илүү бат бөх болдог гэлцдэг. Дулаанд дуртай цэцэг юм.
4. Хойя
аз жаргалын цэцэг зурган илэрцүүд
Хойяг гэртээ байлгаснаар, тэр тусмаа унтлагын өрөөнд байснаар энэ цэцэг нь гэр бүлийн аз  жаргалыг авчирдаг юм. Тиймээс зүрхэн хэлбэртэй ч хойя байдаг. Зүрхэн хэлбэртэй хойяг керри сортын хойя гэх бөгөөд энэ цэцгийг Гэгээн Валентины өдөр хосууд бие биендээ бэлэглэдэг байна.
5. Мирт

мирт зурган илэрцүүд
Мөнхийн ногоон навчтай энэхүү ургамал нь цав цагаахан цэцэгстэй. Үзэсгэлэнгээс гадна түүнд анагаах бодис бий. Гэрлэлтийг бат бөх байлгах ба гэр бүлд аз жаргал ачирдаг. Зарим оронд хосуудын хуримаар энэхүү цэцэгийг бэлэглэдэг.
6. Аихризон буюу бидний нэрлэдгээр дурлалын мод
Тасалгааны нөхцөлд энэ цэцэг 30 см хүртэл ургана. Навчнууд нь жижиг бөгөөд зүрхэн хэлбэртэй.
Аихризон буюу дурлалын мод нь мэдээж сайхан дурлалыг бэлэгддэг.
7. Калатея буюу марантагийн төрөл
Энэ цэцэгний эх орон нь Америк юм. Навчаараа гоёдог энэ  цэцэг нь гэр бүлийн аз жаргыл бэлэгдэл юм.
8. Ногоодой
 ногоодой зурган илэрцүүд
Хамгийн арчилгаа багатай цэцэгсийн нэг юм. Энэ цэцэг нь гэрийн агаарыг цэвэрлэхээс гадна гэр бүлийг жаргалтай бас тайван амьдрахад тусалдаг хэмээн эртнээс үзэж ирсэн байна.
9. Унтаахай хатан буюу аз жаргалын цэцэг
 унтаахай зурган илэрцүүд
Та үнэхээр сайхан хайртайгаа учрахыг хүсэж байгаа бол,, хайртай хүнтэйгээ аз жаргалтай  амьдрахыг хүсэж байгаа бол унтаахай хатан буюу аз жаргалыг цэцгийг гэртээ тариарай.
10. Годонхой буюу эрчүүдийн цэцэг
Нарны хур гэрэлд тун дургүй бөгөөд байнга шүршүүлэх дуртай юм. Энэ цэцэг нь эрчүүдэд эр хүний чадлыг өгдөг ба эр хүний ноён нурууг бэлэгддэг учраас эрчүүдийн цэцэг, эрчүүдийн аз жаргалын цэцэг хэмээн нэрлэдэг.